Телевиз таван нас хороодог

Тэд зурагтын өмнө суусан цаг бүр хүний амьдралаас 22 минут хумсалж байгааг тооцоолсон бай­на. Ялангуяа энэ нь 25-аас дээш насны хүмүүст хамаатай гэнэ.

Австралийн Үндэсний ста­тистик, мэдээллийн товчооны су­далгаанд дурдсанаар хүн өдөрт дунджаар зургаан цагийг цэнхэр дэлгэцийн өмнө сууж өнгөрүүлдэг аж. Эндээс үзэхэд хүн амьдрах хугацаагаа 4.8 жилээр хасдаг болж таарч байна. Энэ талаар Business Line мэдээлэв.

Эрдэмтэд судалгааг бүрэн төгс явуулахын тулд зурагт их үздэг, огт үздэггүй хүмүүсийг хянажээ. Гэтэл зурагт үзэх нь хүний биед тамхи, идэвхгүй амьдрал, хэтрүүлэн идэх зэрэг таагүй зуршилтай адил нөлөө үзүүлдэг болох нь батлагдсан байна.

Үүнээс гадна өдөрт дөрвөн цаг зурагт ширтэх нь чихрийн шижний хоёр дахь хэлбэр (таргалалтаас болж үүсдэг)-ийг үүсгэдэг болох нь тогтоогджээ. Гэхдээ зурагт үзэж байхдаа дасгал хийвэл энэ бүхнийг арилгах боломжтой юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button