Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын хэргийг прокурорт шилжүүллээ

өнгөрсөн долоо хоногт прокурорт шилжүүлсэн байна.

Тэдний хууль бус ажиллагаа хангалттай нотлох баримтаар нотлогдсон гэж үзжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Өмнөговь сумын Ардын намын байранд хотоос аваачсан оюутнуудыг цуглуулж, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын туслах нь тус бүр 150.000 төгрөг тараагаад, МАН-ын төлөө ажиллахыг хүсчээ.

Улаангом сумын иргэн Б.Цэгээгийн гэрт Б.Чойжилсүрэнгийн туслах Н.Ариунтуяа орж, гэрийг чинь түрээсэлж сонгуулийн штаб байгуулъя гэхэд айлын эзэгтэй зөвшөөрөөгүй юм байна. Гэтэл Н.Ариунтуяа Чойжилсүрэн гишүүнийг дэмжээрэй гэж хэлээд 100 мянган төгрөг өгөхөд нь айлын эзэгтэй цагдаад мэдэгдсэнээр тэдний хэрэг ийнхүү ил болсон юм. Хэргийг прокурорын байгууллага хянаж эхлээд байна.

Т.АМУР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button