МХЕГ-ын байцаагчид Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт ажиллажээ

ашигт малтмал олборлож, байгаль орчин сүйтгэж байгаа тухай иргэдийн тавьсан санал хүсэлтийн дагуу Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас шалгалт хийжээ. Улсын мөрдөн байцаах газрын холбогдох хэлтсээс энэ бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, техник хэрэгслийг нь битүүмжилсэн ч зарим нэг нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан юм.

Баянсуут компани энд ашиглалт явуулахдаа гэрээнд зааснаар хаягдал шороог ашиглалгүйгээр шинээр хөрс хуулж, өмнө нь олборлолт хийгээгүй газарт үйл ажиллагаа явуулсан байна.

Ингэхдээ голын голдрилыг өөрчилсөн, ургаа мод унагасан зэрэг зөрчил гаргасан байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчид дээрх үйлдлийг газар дээр нь таслан зогсоож, техник хэрэгслийг дахин битүүмжилжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button