Маск-ынхан хүүхдүүдэд бухимдав
тоглолтын дараа тус продакшны албан ёсны хуудсанд Оройн үзвэрт эцэг эхчүүд бага насны хүүхэд дагуулж ирэхгүй байвал сайн байна. Манай тоглолтод хүүхэд үзэх үзүүлбэр бараг байхгүй гэж хэлж болно. Өчигдрийн (уржигдрын) тоглолтод жаахан хүүхэд олон ирсэн байсан. Яг л цэцэрлэгт тоглож байгаа юм шиг гэжээ.
Ингэж бухимдсан шалтгаан нь эцэг эхчүүд тоглолт үзэхдээ бага насны хүүхдээ дагуулж ирсэнтэй холбоотой. Уг тоглолтын дундуур хүүхдүүд уйлж, хашгирсан нь жүжигчид болон үзэгчдийг тав тухыг алдагдуулж, багагүй бухимдуулсан ажээ.