Үхрийн махны үнэ 1200-2000, хонь, ямааных 1000 төгрөгөөр хямдарчээ

огцом буурч эхэллээ. Өчигдрийн (10 дугаар сарын 21) байдлаар Хүчит шонхор хүнсний зах дээр нэг кг хонины махны бөөний үнэ 4000-4500, ямааных 3200-3700, үхрийнх 5000-5800, адууных 3200-3400, тэмээнийх 3300-3500 төгрөгийн ханштай байв. Энэхүү бөөний үнэ ханшийг өнгөрсөн найм, есдүгээр сарын мөн үетэй харьцуулахад хонь, ямааны мах 300-500, адуу, үхрийнх 500-600, тэмээнийх 200-300 төгрөгөөр тус тус буурсан байна. Ийнхүү махны бөөний үнэ буусантай уялдан жижиглэнгийн үнэ ч буужээ. Одоо тус зах дээр хонины (ястай) мах 5300-5500, ямааных 4200-4400, үхрийнх 5600-6500, адууных 42004800, тэмээнийх (цул) 5000-5400 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна. Мөн шулаа буюу цул махны үнэ ч буужээ.

Өчигдрийн байдлаар хонины цул мах 6300, ямааных 5500, үхрийнх 6500-7000, адууных 4400 төгрөгийн үнэтэй байна. Харин үхрийн гуяны цул махны үнэ 7500-7800, адууных 4800 төгрөг болж буужээ. Үхрийн гуяны цул махны үнэ өнгөрсөн найм, есдүгээр сарын мөн үеийнхээс 20Q0 төгрөгөөр буюу 20.4 хувиар, адууных 700 төгрөгөөр буюу 12.7 хувиар тус тус хямдарсан байна.

Үүнээс үзэхэд мах жижиглэнгээр худалдан борлуулдаг хүмүүс ямаа, хонины ястай махнаас 700-1000, үхрийнхээс 600-700, адууныхаас 1000-1100 төгрөг унагааж ашигтай ажилладаг нь харагдаж байна. Жишээ нь мах борлуулагч өдөрт 3-4 хонины буюу ойролцоогоор 100 кг мах зарлаа гэж бодоход 100.000 төгрөгийн ашигтай ажиллана гэсэн үг. Үүнээс лангууны түрээсийн төлбөр, махыг эвдэж, бэлтгэх үед гарах хорогдол, зарахдаа үнийг ялимгүй буулгах зэргийг тооцоход өдөрт дор хаяж 80.000 төгрөгийн ашиг гаргах нь тодорхой.

21000 төгрөгөөр хоолны махаа залгуулдаг нь илт мэдрэгдсэн

Махны нийлүүлэлт ямар байгаа талаар, мах борлуулагчдаас сонирхоход,

-Ойрдоо сэрүүн ороод ч тэр үү махны нийлүүлэлт сайн байгаа. Үнэ ч боломжийн. Тиймээс махны үнэ буухад нөлөөлсөн байх. Өглөө биднийг ирэхэд энэ захын хашаа хөдөө орон нутгаас мах ачиж ирсэн машин тэргээр дүүрчихдэг юм. Бид тэднээс зарах хонь, ямааны махаа бөөндөж (гулуузаар нь) авдаг. Үхэр, адууны махыг мөн л бөөнөөр нь авна. Хаа, гуя гэх мэтээр салгаж өгдөггүй. Энэ ч арга ч үгүй биз. Дараа нь өвчүү, сээр, хүзүү нь үлдчихвэл тэрийг чинь хэн ч авахгүй шүү дээ. Борлуулалтын хувьд, үнэ буучихсан болохоор давгүй л байгаа. Махны үнэ ерөнхийдөө өндөр байгаа учраас хүмүүс мөнгөндөө тааруулж 1-3 кг гэх мэт бага, багаар нь авдаг. Зарим нэг орлого муутай, хэцүү амьдралтай хүмүүс мах авдаггүй. Дандаа жижиглэн, дотор мах (гэдэс) авдаг.

Өнөөдөр цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдлээ л гээд байна. Тэглээ гээд хүмүүсийн худалдан авах чадвар дээрдсэн юм алга. Ялангуяа cap бүр олгож байсан эх орны хишиг 21.000 төгрөгийг зогсоосны дараахан махны борлуулалт эрс муудсан. Хөөрхий чамлаад яах вэ. Төрийн хишиг. Хүмүүс тэр мөнгөөрөө хоногийн хоолоо залгуулдаг байсан юм шүү. Тэгээд биднээс гадна хотын томоохон нийтийн хоолны газар, гуанз, ресторан, дэлгүүрүүд бүгд л эндээс хэрэгцээт махаа их хэмжээгээр авцгаадаг учир махны бөөний үнэ ер нь энд л тогтоогддог. Цаашдаа махны үнэ ямар байхыг мэдэхгүй байна гэцгээв.

Ш.Батцогт

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button