МАН-ын гишүүдийн суултын талаар УИХ-ын тамгын газрын дарга мэдээлэл хийв
төрийн ордон болон түүний ойр орчимд суулт хийх нь хориотой байдаг аж. Тиймээс МАН-ын гишүүд чуулганы танхимын үүдийг хааж суусан нь Төрийн ордны тухай хуулийг зөрчиж, чуулганы хэвийн явагдах боломжийг хаасан. Мөн УИХ-ын дэгийн тухай хуулийн хэд хэдэн зүйл заалтыг зөрчсөн байна.
Тус хуулийн 13-р зүйл заалтыг зөрчсөн тохиолдолд захиргааны арга хэмжээ авах буюу 20.000-50.000 төгрөгөөр торгодог аж. Харин хуралдааны дэгийг зөрчсөн тохиолдолд хуралдаанд оролцох эрхийг гурван цаг хүртэл хугацаагаар хасдаг. Гэвч хаалга хааж суусан гишүүдийг суултаа үргэлжлүүлсэн тохиолдолд бүрэн эрхтэй нь холбоотойгоор хүчээр холдуулах боломжгүй талаар мэдээллээ.
Л.Тамир
Оллоо.мн