Шинэ үнэр-ийн шүлгүүд хэвлэгдэв
Т.Есөн-Эрдэнэ, Ч.Өсөхболд, С.Начин, Р.Улам-Оргих, Ө.Үлэмжтөгс Д.Сосорбарам, Д.Эрдэнэзулай, Э.Бүжинлхам гэсэн найман залуу уран бүтээлчийг эгнээндээ нэгтгэсэн уг бүлэг хоёр жил гаруйн өмнөөс идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. МУИС-ийн Утга зохиолын нэгдлээс төрөн гарч буй гурав дахь бүлгэм болох Шинэ үнэр-ийн эл цоморлог 200 гаруй яруу найргийн бүтээлээс бүтжээ.
Шинэ үнэр бүлэг өнгөрсөн онд зохион байгуулагдсан яруу найргийн Шинэ цаг реалити шоунд тэргүүлж, энэхүү цоморлогоо хэвлүүлэх эрхээр шагнуулсан юм. Цаашид уг бүлгээс уран зохиолын олон талт арга хэмжээ зохион байгуулж, ном бүтээл хэвлүүлэхээр төлөвлөжээ. Өнгөрсөн хугацаанд тус бүлгэмийн ахлагч Т.Есөн-Эрдэнэ Дотогшоо…, Р.Улам-Оргих Миний хашгирсан хавар, Эр хүүрнэл…, Д.Сосорбарам Жүржийн амтат хавар, С.Начин Зүрх зүсэгдэх чимээ, Ч.Өсөхболд Цэцэглэгч хаврын нүд шүлгийн номууд хэвлүүлсэн бол Ө.Үлэмжтөгс Абсурд зүүдний хот хүүрнэл зохиолын ном хэвлүүлсэн билээ.
Мөн тус бүлгийн уран бүтээлчдийн цахим хуудсаар зочилж шинэ уран бүтээлтэй нь танилцах боломжтой юм.