Жагсаал ямар ханштай вэ?
байгаад жагсдаг гэнэ шүү. 2008 оны үеэр АН-ынхан 100 саяар жагсаал зохион байгуулж байсан бол ИЗН 30 саяыг гаргасан тухай дуулддаг. Харин өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эхэлсэн МАН-ынхан маш бага зардлаар олон хүн цуглуулах ШБОС санаачилжээ. Өөрөөр хэлбэл орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ авчраад тавьчихсан гэх юм, үнэн болов уу.
Нууцлахыг хүссэн эх сурвалжийн өгүүлснээр, намын даамал-ууд, чи энэ жагсаалд оролцохгүй бол нэр дэвших эрхтэй чинь ярина гэж бяцхан дарамт хийсэн нь чамлахааргүй амжилт дагуулсан гэсэн. Улстөрчид хамаг байдгаа өөд уруугүй цацаж байж жагсаал зохион байгуулдаг гэх мэдээлэл үнэн бол одоо МАН-аас үлгэр жишээ ав. Аль ч өнцгөөс нь харсан зөв арга, мэдээж зөв гаргалгаа биш гэж үү?