Каддафийн нарийн бичгийн дарга баригдаагүй гэж мэдэгдлээ

баривчилсан гэх мэ­дээл­лийг үгүйсгэлээ.

АР агентлагийн мэ­­дээлснээр бямба га­рагийн орой Ибрагимын Фэйсбүүк хуудаснаа нэгэн дуу бичлэг тавигд­жээ. Уг бичлэгт тэрбээр өөрийг нь баривчилсан тухай мэдээллийг ня­цаасан байна. Ибрагим хилийн чанадад урьдын адил эрх чөлөөтэй бай­гаагаа мэдэгджээ.

Энэ бичлэгээс өмнөхөн Ливийн засаг захиргаа Ибрагимыг баривчилсан гэж мэдээлсэн юм. Ер нь хэвлэлүүд түүнийг ба­ривчилсан тухай олон удаа мэдээлж байсан ч энэ нь цуу яриа байсан аж.

Түүнчлэн аравдугаар сарын 20-нд Муаммар Каддафи босогчдын гарт амиа алдсаны нэг жилийн ой тохиосон. Гэтэл яг энэ өдөр түүний хүү Хамисыг Ливийн Бани-Валид хо­тод болсон тулааны үеэр хөнөөсөн тухай ИТАР-ТАСС мэдээллээ. Ливийн Бүх нийтийн үндэсний конгрессийн дарга Юсеф аль-Магрефын мэдээлс­нээр тэрээр Бани-Валид амиа алдаж, цогцсыг нь Мисурат хотод хүргэсэн байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button