Ё.Сагсай Засаг дарга Ц.Болдод холбогдох хэргийг энэ сарын сүүлчээр шүүхэд шилжүүлнэ
гаригт мэдээлэл хийсэн. Энэ үеэр анхааралд байгаа зарим хэргийн талаар тодруулсан юм.
-Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуягт холбогдох хэрэг ямар шатандаа явна вэ?
-АТГ мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусч байна. Энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт өгнө. Геологи уул уурхайн газрын дарга Н.Даваацогт Зэлэм компанийн захирал Жаргалсайхан, Бат-Ирээдүй нарт холбогдуулан шалгасан хэргийн мөрдөн байцаалт дуусч байгаа гэсэн. Удахгүй манайд ирэх байх. Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нийт 120 орчим хайгуулын лицензийг дур мэдэн хууль бусаар аж ахуйн нэгжид олгосон. Хэргийн явц удаашрахгүй удахгүй шүүхэд шилжүүлнэ.
-Мөн Саус гоби Сэндс компанийн хэрэгт шалгасан. Гэтэл тус компанийн удирдлагууд гадагшаа гараад явсан байгаа?
-Саус гоби Сэндс компани Өмнөговь аймгийн зарим сумдын нутагт үйл ажиллагаа явуулдаг. Тус компани хайгуулын таван лиценз эзэмшдэг байсан. Тэр таван лиценз цуцлагдах хуулийн үндэслэлтэй. Учир нь лицензтэй газраа тодорхой хэмжээний зардал гаргаж, хайгуул хийх ёстой байтал ямар ч зардал гаргаж хайгуул хийгээгүй. Тиймээс АМГ-аас лицензийг цуцлах шийдвэр гаргасан байсан. Гэвч АМГ-ын дарга Д.Батхуяг нь дээрх таван лицензийн дөрвийг нь цуцлуулахгүйгээр эрхийг нь сэргээлгэж, уг компанид буцаан олгосон байдаг. Нэг лицензийг нь компаниас өөрөө авч, хэлтсийн дарга Н.Даваацогтоор шийдвэр гаргуулж, өөрийн найзын Зэлэм компанид хууль бусаар шилжүүлж өгсөн. Тэр хууль бусаар шилжүүлж өгсөн 52.61 дугаартай хайгуулын лиценз нь нийтдээ 72 мянган га газарт хамаарсан 42 сая тонн нүүрсний нөөцтэй нь тогтоогдсон. Саус гоби сэндс компанийн хоёр захирал гадаад руу явсан учир хэргийг Д.Батхуягаас тусгаарлаж шалгахаар болоод түр түдгэлзүүлсэн юм.
-Тухайн үеийн ханшаар хэдэн тэрбум ам.долларын нөөцтэй ордыг худалдсан юм бол?
-2010 оны зах зээлийн ханшаар хоёр тэрбум ам.долларын өртөг бүхий нөөцтэй ордыг хууль бусаар бусдад шилжүүлсэн юм. Тийм учраас дээрх үйлдлийг Д.Батхуяг, Н.Даваацогт нар гэмт хэргийг үйлдсэн тул шүүхээр шийдвэрлэх нь зөв. Хууль дүрмийн дагуу олгогдох 120 лицензийг цуцлах хэрэгтэй.
-Тус компани нь хэчнээн төгрөгийн татварын асуудалд шалгагдаж байгаа юм бэ?
-150 орчим төгрөгийн татварын асуудлаас зайлсхийсэн хэрэгт шалгагдаж байгаа. Гэхдээ эцэслэн тогтоогдоогүй мөрдөн байцаалт явуулж байгаа.
-Д.Батхуяг хоригдож байгаа юу?
-Зэлэм компанийн захирал Н.Жаргалсайхан батлан даалтад гарч, Д.Батхуяг, Н.Даваацогт хоёр хоригдож байгаа.
-УИХ-ын гишүүн асан Д.Дондогийн хэргийг шалгаж эхэлсэн?
-УИХ-ын гишүүн асан Д.Дондогийг олон удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилсан хэмээн 2008 оноос шалгаж байсан ч УИХ-ын гишүүний бүрэн эрхийг харгалзан хэргийг түдгэлзүүлээд байсан. Харин энэ оны сонгуульд сонгогдоогүй, халдашгүй байдал дархан эрхийн баталгаа цуцлагдсан учир хэргийг шалгаж эхэлсэн. Манайд хэрэг нь АТГ-аас ирсэн ч прокурор зарим нэг зүйлийг тодруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаасан. Гишүүн байхдаа өөрийнхөө шадар туслахаар ажиллаж байсан Г.Сайнбаяраар дамжуулан Меридан гэх компаниас орон сууцны барилга барих зөвшөөрөл гаргуулж өгнө гээд 242 мянган ам.доллар, 400 сая төгрөг залилан авч, уг мөнгийг өөрийн сонгуулийн сурталчилгаандаа зарцуулсан нь тогтоогдсон байна.
-Тодруулбал хэн хэн байгаа вэ?
-Д.Дондог, Г.Сайнбаяр А.Батбилэг, Б.Батхүү, Б.Баасанхүү, А.Ариунболд, Д.Ширнэндорж, Д.Баттулга нарын 10 гаруй хүн байна. Одоогийн байдлаар Г.Сайнбаяр нь хоригдож байсан.
-Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдод холбогдох хэрэг юу болов?
-Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэхээр болсон. Энэ сарын сүүлчээр гэхэд шүүхэд шилжүүлнэ. Уг нь хэргийг Баянзүрх дүүргийн шүүхээр хэлэлцэж, мөрдөн байцаалт дутуу хийсэн байна гэдэг үндэслэлээр УМБГ-т буцаасан юм билээ. Түүнийг Нийслэлийн хот тохижилтын газрын даргаар ажиллаж байхдаа Нийслэлийн захирагчийн ажлын албаны орчны бохирдол хог хаягдалтын менежментийн хэлтсийн дарга асан Н.Дэлгэрбаяр, Хот тохижилтын газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Баяраа нартай урьдчилан тохиролцож бүлэглэж, албан тушаалаа урвуулан ашиглаж, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж буй.
-Хэчнээн төгрөгийн хэрэгт буруутгаад байгаа юм бэ?
-Өвлийн улиралд цас хайлуулах химийн бодисыг гаднаас гэрээгээр нийлүүлэх нэрийн дор их хэмжээний хөрөнгө төсвийн хөрөнгөөс гаргаж, тус хүмүүстэй хамтарч хуурамч баримт бүрдүүлж завшиж үрэгдүүлсэн байна. Тэдний үйлдлийн улмаас төрийн байгууллага, төсвийн хөрөнгөд 88 сая орчим төгрөгийн хохирол учирсан. Мөн 61 сая орчим төгрөгийн эд хөрөнгийг бусадтай бүлэглэн завшсан. Ц.Болд, Н.Дэлгэрбаяр нар хоригдоогүй, гадуур байцаагдаж байна.
-Танайд хянагдсан албан тушаалтнуудын хэрэг хэрэгсэхгүй болдог. Эдгээр хэрэг ч гэсэн хэрэгсэхгүй болгохыг үгүйсгэхгүй?
-Тийм юм болохгүй ээ. Шүүхээр заавал шийдвэрлэгдэнэ.
-Г.Бадамрагчаагийн хэрэг тань дээр ирсэн гэсэн?
-Өнгөрсөн долоо хоногт ирсэн. Гэхдээ би буцаагаад мөрдөн байцаалтад явуулсан. Хэд хэдэн шалгах зүйл байсныг тодруулах хэрэгтэй юм билээ.
О.Сайханцэцэг