Европын сүүлчийн ганц бие ханхүү гэрлэлээ
Бельгийн гүнгийн ахайтан Стефанитай гэрлэлээ.
Гэрлэх ёслолын ажиллагаа Люсембургийн Дарь эхийн сүмд болсон байна. Ханхүүгийн хуриманд дэлхийн олон орны хааны гэр бүлийнхэн оролцжээ. Түүнчлэн энгийн хэдэн мянган иргэд ёслолын ажиллагааг сонирхсон аж. Тэд шинээр гэрлэгсдэд баяр хүргэн алга ташиж, хосын зураг бүхий далбаа намируулан зогсчээ.
Хуримын ёслолын дараа Гийом, Стефани нар хааны ордны тагтан дээр гарч ирж, халуухан үнсэлтээр олныг алмайруулсан байна.