Булган, Орхон аймагт нуур, цөөрөм байгуулахаар болжээ
хугацааны зорилтот хөтөлбөрт багтсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж, инженерийн шугам сүлжээ, дэд бүтэцтэй танилцах зорилгоор Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллажээ. Тэрбээр дээрх аймгуудад улсын төсвийн болон гадаадын зээл тусламжийн хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй газар дээр нь очиж танилцсан юм. Хот байгуулалтын МОН-2301 төслийн хүрээнд хийгдэх Эрдэнэт хотын усан хангамжийн шинэ эх үүсвэр нь Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутагт байрлаж байна.
Сүүлийн гурван жилд усан хангамжийн эх үүсвэрийн-техникийн нөхцөлийг авах гэж хоёр аймгийн удирдлагын хэмжээнд уулзалт зохион байгуулсан ч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй байгаа гэнэ. Тиймээс Булган болон Орхон аймгийн Засаг дарга нар мөн МОН-2301 төслийн гүйцэтгэгсдийн хамтарсан уулзалт зохион байгуулҗ эхний ээлжинд нутгийн иргэдэд хэрэгцээтэй нуур, цөөрмийг байгуулах боломжийг дэд сайдад дуулгаж асуудлыг шийдвэрлэхээр болсон байна.
М.УЯНГА