Өдөртөө 8-10 градус дулаан байна

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Алтайн өвөр говь , Их нууруудын хотгороор шөнөдөө 1 хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Орхон Сэлэнгийн сав нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 5-10 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зөөлөн шороон шуурга шуурна Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Халх голын саваар 6-11 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 9-14 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР Үүлшинэ . Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн , өдөртөө 9-11 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна . Шөнөдөө Дундговийн нутгаар 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 10-15 градус дулаан байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button