Шүүхийн шийдвэрийн нэг дарга гэхэд л 30-45 саяын асуудалд холбогдоод байна

Эх сурвалжийн мэдээлс­нээр ШШГЕГ-т санхүү ауди­тын шалгалт хийхэд олон сая төгрөг газрын гаваар орсон мэт сох дутсан аж. Алба, тасаг, хэлт­сийн хур­ган дарга нараас эхлээд дээд дарга нар нь хүртэл уг асуудалд учир холбогдолтой аж. Харин энэхүү шалгалтын дараагаар тус газрынхан зэгсэн хөдөлгөөнд орж үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байгаа юм байна.

Ойрын эх сурвалжийн өгүүлснээр нэг дарга гэхэд л 30-45 сая төгрөгийн асуудалд холбогдоод байгаа гэнэ.

ШШГЕГ-ын дарга нар ийм асуудалтай байхад хө­дөөд байдаг зарим хорих ангиудад халаалтгүй, хо­ригд­лууд нь өлөн зэлмэн идэх хоолгүй байгааг өөр хэд хэдэн эх сурвалж өгүүлсэн юм.

Ямартай ч бидэнд ирсэн мэдээлэлд зарим нэгэн дарга нар нэр дурдагдсан юм. Энэ тухай бид дараагийн дугаартаа эрэн сурвалжилж хүргэх болно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button