Монгол-Германы хамтын ажиллагааны хурал үргэлжилнэ

Blue sky зочид буудалд эхэллээ. Уулзалтад Эдийн засгийн хөгжлийн яамны удирдлагууд, ХБНГУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, хатагтай Коринелия Пипер, ГОУХАН-ийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Сабине Мюллер нар болон хоёр улсын бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож байна.

Чуулга уулзалт гурван өдөр үргэлжлэх бөгөөд өчиг­дөр сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний зохис­той хэрэглээ, боловсруулах үйлдвэр, мах махан бү­тээг­­дэхүүний үйлдвэрлэлийн шинэчлэлийн талаар хэлэлцэв.

Харин өнөөдөр халамжийн сүлжээний менежмент гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнөх аж. Халамжийн сүл­жээний технологи-олон улсын болон дотоодын бизнес дэх хангамжийн сүлжээний ач холбогдол гэсэн сэд­вээр үндсэн илтгэлийг Фрауенхофын материал, логис­ти­кийн хүрээлэнгийн эрдэмтэн Клаус Шпихер тавих юм байна.

Маргааш Бизнесийн менежмент-Монголын өөрч­лөг­дөж буй шинэ нөхцөлд хэрхэн дасан зохицох вэ гэ­сэн сэдвээр хэлэлцүүлэг болно. Энэ удаагийн чуулга уулзалт нь бизнесийн харилцаа холбоо тогтоох боломж нээлттэй гэдгээрээ онцлогтой.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button