Дэлхийн хамгийн нарийхан байшинг барьжээ
Хоёр байшингийн завсраар барьж болох уг байрыг Польшийн орчин үеийн урлагийн сангийн дэмжлэгтэйгээр бүтээсэн аж. Энэхүү өвөрмөц байшинд урлаг, соёлын зүтгэлтнүүд амьдрах бөгөөд эхний оршин суугчаар нь Израилийн зохиолч Эдгар Керет бүртгүүлсэн байна.
Шинэ загварын байшин 14.5 метр квадрат талбайтай. Үүнд хоёр өрөө, угаалгын өрөө болон гал тогоо багтжээ. Нэг ийм байшин барихад 61 мянган ам.доллар зарцуулагдсан аж.