Автозамын хогийг энэ сарын 25-наас өмнө цэвэрлэнэ гэв

Харин автозамын ажил хийгсэд ухсан шороо, хог хаягдлаа замын хажууд овоолж ачихгүй байна гэсэн асуудал үүссэн байна. Тиймээс дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг даалгавар өгсөн билээ.

Тэгвэл Дүүргүүдийн ЗДТГ дүүргийнхээ нутаг дэвсгэрт ухсан газруудын шороог тэгшилж, хогийг цэвэрлэн ачуулсан байдалд үзлэг хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах мэдэгдэл хүргүүлснээр дээрх нэр бүхий газруудаас УБЦТС, УБДС ХК, УСУГ, ОСНААУГ-уудад үүрэг хэрэгжсэн байна.

Харин нийслэлийн Авто замын газрын захиалгаар ажил гүйцэтгэж байгаа зарим компани авто болон явган замд шороог тэгшлэх, хогийг цэвэрлэн ачих ажлыг энэ сарын 25-наас өмнө дуусгаж хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байгаа аж.

Ж.Ганцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button