Хэдий болтол төсвийн мөнгөөр тоглуулах вэ
бараг л гадаа ТҮК-ын шар хувцастнууд ажиллах шаардлагагүй тэдний ажлыг өмнөөс нь хийнэ гэж байсан. Гэвч тус цэвэрлэгч машин өнөөдрийг хүртэл ажлаа хийсэнгүй. Учир нь манай улсын нөхцөл тохирохгүй байгаа гэнэ. Толь шиг л тэгш талбайг цэвэрлэх ёстой байтал Монголын зам энхэл донхол учраас ажиллуулж болохгүй байгаа аж.
Гэтэл тухайн үед нэг бүр нь 70 сая төгрөгийн үнээр 10 ширхэг гэж бодохоор 700 сая төгрөгийн үнэтэй худалдаж авсан техник Нийслэлийн Хот тохижилтын газрын автобаазын хашаанд хэнд ч хэрэггүй сэг болон зогсож байгаа юм. Тус автомашиныг Нийслэлийн Хот тохижилтын дарга н.Болдын үед оруулж ирсэн байдаг бөгөөд нэг удаа нарны зам-ыг цэвэрлэхэд ашигласан хог цэвэрлэх биш хий дэмий бензиний гарз хийсэн, тиймээс наадмын үеэр ус цацагч төхөөрөмжийг нь ашиглаж хүй долоо хутаг дахь морин замыг л усалжээ.
Ингээд л хэрэглэж болохгүй техникт олон сая төгрөг үрэгдүүлснээ мэдсэн аж. Тун сонирхолтой. Мөн ашиглаж болохгүйг нь мэдсээр байж зарим нэг цэвэрлэгч автомашинаа дүүргүүдийн тохижилтын компаниудад шахсан байх юм.Энэ хэнд ч хэрэггүй болоод байгаа 700 сая төгрөгийг улсын төсвөөс гаргуулдаг. Уг нь хэрэгтэй зүйлдээ хэрэгтэй л байсан. Хэрвээ зөв техникээ авч чадсан бол Улаанбаатар хотын хур хогноос хасагдаад нэмэртэй л байх байлаа.
Даанч гаднаас их хэмжээний хөрөнгө төсөвлөж техник тоног төхөөрөмж оруулж ирэх дээ Монголд тохирох эсэхийг нь огтхон ч шалгаж үздэггүй бололтой. Тэгээд оруулж ирсний дараа хэнд хэрэггүй төмрийн сэг болгосон тохиолдол үүнээс өөр хэд байгаа болоо.
Л.Тамир
Оллоо.мн