Ерөнхий сайдыг хүн гүтгэсэн хэргээр шүүхэд өгнө гэв

илэрхийлсэн. Харин Ерөнхий сайд тэднийг Мөнгө авч жагсч байгаа хэмээн хэлсэнд жагсагчдын төлөөлөл бухимдаж, хүн гүтгэсэн хэргээр шүүхэд өгөхөө мэдэгдлээ.

Жагсагчид үзэл бодлоо илэрхийлж, Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлсэн ч түүнийг УИХ-ын дарга хүлээж авахаасаа татгалзсан. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг хаалга үүдээ түгжин зугтсаны эцэст авахаас өөр аргагүй байдалд орсон. Гэхдээ тэрбээр МАН-ын гишүүдэд хандан Та нар жагсагчдыг мөнгөөр цуглуулсан. Мөнгө тараасан баримт надад байгаа. Та нар больж үз гэх мэтээр загнасан юм. Тиймээс жагсагчдын төлөөлөл өөрсдийг нь үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө Ерөнхий сайд гүтгэсэн гэж үзэж буй аж. Иймд түүнийг мөнгө авсан гэх баримтаа олон нийтэд үзүүлж, хэвлэл мэдээллээр дэлгэ хэмээн шаардлаа. Хэрэв бантсандаа, барьц алдсандаа тийнхүү худал хэлсэн бол жагсагчдаас уучлалт гуйхыг ч мөн сануулав.

О.Мөрөн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button