150 тэрбумаар багш нарыг тэтгэхийг дэмжихгүй

үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын талаар ярьжээ.

Төсвийн төсөлд Монгол Улсын Ерөнхий сайдын багцад байгаа шинэчлэлийн гэх 50 тэрбум төгрөгийг юунд зарцуулах болон Оюутолгойн гэрээг шинэчлэх, багш нарыг тэтгэвэрт гарахад 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгох зэрэг асуудлаар тус намын бүлэг байр сууриа нэгтгэсэн байна. Ерөнхий сайдын мэдэлд суусан, зарцуулалт нь тодорхой бус 50 тэрбум төгрөг яг юунд зарцуулагдах талаар байр сууриа бүлгийн гишүүд нэгтгэсэн гэх боловч, түүнийгээ хэвлэлийнхэнд хэлсэнгүй. Харин Оюутолгойн гэрээг шинэчлэх хэрэгтэй гэж үзжээ. Боловсролын салбарын ажилтнуудын тэтгэлгийн тухайд тодорхой шийдэлд хүрээгүй байна. Хэрэв өмнөх парламентын төгсгөлд батлагдсан боловсролын салбарт ажиллагсдад үзүүлэх тэтгэмжийг хэрэгжүүлбэл 150 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардагдах аж.

Харин Ардчилсан намынхан энэ мөнгөөр багш нарыг тэтгэхээс илүү сургалтын материаллаг баазыг сайжруулах нь зөв хэмээн үзсэн байна. Мөн тус намын бүлгийн хуралдаанаар МАН-ын жагсаал, тэмцлийн талаар ярьсан бөгөөд Өвөрхангай аймгийн тойргийн хороо хуулийн дагуу шийдвэр гаргаж, түүнийг нь үндэслэн СЕХ шийдвэрээ гаргасан. УИХ-ын 10-р тойргийн асуудалд МАН саналаа илэрхийлж, байр сууриа илэрхийлэх эрх нь нээлттэй байхад чуулганы хаалга хааж тэмцэх нь зүйтэй биш гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Э.Долгион

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button