Newera Resources нүүрсний судал илрүүллээ
Эдгээр судал нь 9-13 метрийн зузаантай, зарим хэсэгтээ 25.4-48.5 метр зузаантай байгааг тогтоожээ. Тус компанийн Шанаган төслийн талбай нь нэг хайгуулын лиценз бүхий 2223 га газрыг хамардаг бөгөөд Улаанбаатар хотоос зүүн урагш 140 км-т оршдог байна. Үүнээс үзэхэд Төв аймаг эрчим хүчний нүүрсний үлэмж нөөц баялагтай нь харагдаж
буй юм.
Тус компанийн өрөмдлөгийн дээжийн шинжилгээний урьдчилсан дүнгээр уг хэсэгт 8263 ккал илчлэгтэй, үнслэг багатай хагас антрацит нүүрс буй гэж гарчээ. Антрацит нь илүү илчлэгтэй тул эрчим хүч гаргахад жирийн нүүрсийг бодвол хавьгүй үр ашигтай байдаг ажээ. Уг төслийн хэсэг нь төмөр замын төв сүлжээнээс Багануурын уурхай руу холбогддог төмөр замаас 50 км-ийн алсад оршдог бөгөөд тус компани төслийг уг төмөр замтай холбох боломжийг эрэлхийлж буй ажээ.