Нийслэлийн түүхээр үзэсгэлэн гаргана

Нийслэлийн Архивын газраас зохиож буй уг үзэсгэлэнд нь Нийслэл хотын захиргааны нэрийн өөрч­лөлт, бүтэц, зохион байгуу­лалт, Нийслэл хотын захиргааны үйл, ажиллагаа болон Хотын захиргаа, хороодын албан хаагчдын цалингийн цэс, Улаанбаатар хотыг Сүхбаатарын одонгоор шагнасан тухай, АИХ-ын тэргүүлэгчдийн зарлиг зэрэг сонирхолтой баримт бичгүүдийг дэлгэн харуулах юм байна.

Үзэсгэлэн энэ сарын 25-30-ны өдрүүдэд ажиллах бөгөөд уг үзэсгэлэнгээс их хотынхоо бүтээн бай­гуулалт, тохижилт, иргэ­дийн ахуй амьдрал, хүн амын статистик үзүүлэлт зэргийг үзэж болох аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button