Кинкора Европын сэргээн босголтын банкнаас зээл авна
Steelguru мэдээлжээ.
Энд бичсэнээр, Монголд хэрэгжүүлж байгаа төсөл нь тус компанийн олон улс дахь нэр хүндийг өргөх гол хөшүүрэг болж байгаа аж. ЕСБХБ-наас эхний ээлжинд Кинкора коппер-ын Цагаан суварга дахь ажилд 350 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна.
Түүнчлэн Европын банкнаас Монголын уул уурхай дахь хамгийн том хөрөнгө оруулалт хийхээр зэхэж байгаа аж. Кинкора коппер-ын үзэж буйгаар хөрөнгө оруулалт хийж, ажил бүрэн эхэлсний дараа өдөрт 40 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой гэсэн. Үүнээс гадна Кинкора-гийн лицензэт талбай 40 км.кв байгаа бөгөөд удирдлагууд нь энэ бүсийг стратегийн зорилтот хөтөлбөртөө оруулжээ.