Барилгын зөвшөөрлийг сарын дотор олгоно

нь Надад хоёр өрөө байр өг. Тэгвэл зөвшөөрлийг чинь хурдан бүтээгээд өгье гэх мэтчилэн тохиролцоо хийдэг байна. Тиймээс барилгын зөвшөөрөл авна гэж төрийн захиргааны ажилчидтай уулзаж, тохиролцоонд хүрч явахыг хориглосон шийдвэрийг Хотын мээр гаргах гэнэ. Барилгын компанийн захирал зөвшөөрөл авах гээд төрийн албан хаагчидтай уулзаад явахаараа хэлцэл хийж, хууль зөрчдөг байна.

Иймд үүнийг өөрчилж төрийн албан хаагчид иргэдийн өмнөөс ажлыг нь хийх гэнэ. Барилга барих гэж байгаа хүн зөвшөөрөл хүссэн баримт бичгээ тухайн хариуцсан албан тушаалтанд өгөхөд л хангалттай аж. Тэд иргэдийн өмнөөс бүх ажлыг нь гүйцэтгэнэ. Төрийн албан хаагч тухайн баримт бичгийг нэг сарын дотор хөөцөлдөж, бүрдүүлэх юм байх.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button