Олон улсын музейн мэргэжилтнүүд чуулжээ
гэсэн сэдвийн хүрээнд Англи улсын Ливэрпүүл хотод боллоо. Тус хуралд манай улсыг төлөөлж Монгол цэргийн музейнхан оролцоод ирсэн байна. Хуралд дэлхийн 15 орны 70 орчим төлөөлөгч оролцож музей болон хүний эрхийн асуудлаар илтгэл тавьжээ.
Оролцогчдын тавьсан илтгэлээс Канадын музейн болон Мехсикийн хүний эрхийн хорооны салбарын захирлын Хүний эрхийн төлөө музейнүүдтэй хамтран ажиллаж кампанит ажиллагаа явуулах нь сэдэвт илтгэл олны сонирхлыг татсан байна. Манай улсыг төлөөлж оролцсон Монгол цэргийн музейнхан улс төрийн хилс хэргийн хэлмэгдүүлэлтийн түүх өгүүлсэн үзмэрийг өнөөгийн үзэгчдэд хэрхэн хүргэдэг талаараа танилцуулж бусад улс орноос туршлага солилцжээ.
Б.Агь