Барилга, хот байгуулалтын дэд сайд орон нутагт ажиллалаа
барих хөтөлбөр багтсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж, инженерийн шугам сүлжээ, дэд бүтэцтэй танилцах зорилгоор Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ажиллалаа. Дээрх аймгуудад улсын төсвийн болон гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй газар дээр нь очиж танилцсан юм. Хот байгуулалтын МОН-230Г төслийн хүрээнд хийгдэх Эрдэнэт хотын усан хангамжийн шинэ эх үүсвэр нь Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутагт байрлаж байна.
Сүүлийн гурван жил усан хангамжийн эх үүсвэрийн техникийн нөхцлийг авах гэж хоёр аймгийн удирдлагын хэмжээнд уулзалт зохион байгуулсан ч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй байна. Тиймээс Булган болон Орхон аймгийн Засаг дарга нар мөн МОН-2301 төслийн гүйцэтгэгч нарын хамтарсан уулзалт зохион байгуулж эхний ээлжинд нутгийн иргэдэд хэрэгцээтэй нуур, цөөрмийг байгуулахаар шийдвэрлэлээ.
Булган аймагт хийгдэж дууссан үерийн хамгаалалтын далан, цэвэрлэх байгууламж, 530 хүүхдийн сургуулийн барилгын ажил, Дархан хотын гадна усан хангамж, цэвэр усны шугамыг шинэчлэх төслийнхөнтэй уулзлаа. Уг ажлыг гүйцэтгэж байгаа Комфорт импекс компанид PCҮ хоолой нийлүүлж байсан компани чанарын шаардлага хангахгүй цутгамал хоолой өгснөөс хоолой нь усны даралт даахгүй задарчээ. Энэ зөрчлийг арилгах үүргийг Барилга , хот байгуулалтын дэд сайд өглөө. Үүний зэрэгцээ Дархан хотын ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалт барилгажилтын хэсэгчилсэн төлөвлөгөө, шинээр барих хорооллуудын хэсэгчилсэн төлөвлөлтийг газар дээр нь очиж үзлээ.