Спортлог Улаанбаатар өдөрлөг
Спортлог Улаанбаатар өдөрлөг болно. Спортын үзүүлэх тоглолт, бүх нийтийн дасгал, марафон гүйлт, дугуйтай жагсаал зэргээс бүрдэх эл өдөрлөгт Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон албаны хүмүүс оролцох юм байна.
Энэ үеэр төв талбайд спортын клубүүд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, бүх нийтийн биеийн тамирыг хэрхэн үр дүнтэй хөгжүүлэх талаар теле хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Мөн Би чадна зэрэг телевизийн нэвтрүүлэг бэлтгэж, амралтын өдрийг биеийн тамирт зориулахаар төлөвлөжээ.
Л.Тамир
Оллоо.мн