Залуучуудын улсын аваргууд тодров

Спортын төв ордонд болсон тэмцээнд нийслэлийн болон Увс, Архангай аймаг, Багануур дүүргийн эрэгтэйчүүдийн 19, эмэгтэйчүүдийн найман баг өрсөлдөв. Эрэгтэйчүүдийн. аваргын төлөөх тоглолтод TLG-13 Отгонтэнгэр их сургуулийн багийг 8844, хүрэл медалийн төлөөх тоглолтод Эрдэнэ дрийлинг Увс аймгийн багийг 6429-өөр буулган авсан.

Харин эмэгтэйчүүдийн шигшээ тоглолтод МУИС-ийн баг Багануур дүүргийн багийг 6631, хүрэл медалийн төлөөх тоглолтод Отгонтэнгэр их сургуулийн баг МУБИС-ийн багийг 6945-аар хожлоо. Ийнхүү залуучуудын УАШТ хоёр жил завсарласны эцэст дахин болов. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр I Chuk ХХК ажилласан бөгөөд аварга баг өргөмжлөл, цом, алтан медаль, аваргын футболк, 700 мянган төгрөгийн эзэн болсон.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button