Нийслэл алдагдсан өмчөө эргүүлж авна

олон газрыг нийслэл тодорхой хувийг нь эзэмшдэг байна. Гэтэл эдгээр газарт нийслэлийнхний хувь эзэмшдэг талбай нь амьгүй албат шиг байдаг аж.

Тухайлбал, Тэнгис кино театрын 25 хувь нь нийслэлийнх аж. Гэтэл Тэнгис кино театрынхан 25 хувийг нь 1.3 тэрбум төгрөгөөр үнэлчихээд, худалдаж авъя гэсэн санал ирүүлжээ. Иймд нийслэл энэ мэтээр өмчөө алдах нь буруу гэж хотын удирдлагууд үзжээ. Учир нь Төсвийн шинэ хуулиар нийслэл зээлжих эрхтэй болж байгаа. Тиймээс эдгээр хөрөнгө нь зээлийн баталгаа болох юм байна. Шаардлагатай газарт нийслэлийн эзэмшдэг хувийг нэмэгдүүлж, буцааж авах үүргийг Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатарт хүлээнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button