Японы урлагийн үзэсгэлэн нээгдэнэ

бичээч, яруу найрагч, Бошо Сошойнгийн Үзэсгэлэнт Япон Урлаг Япон Хүүхэлдэйн үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэн маргааш 1000 цагт нээлтээ Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хийнэ.

Уг үзэсгэлэнг Японы элчин сайдын яам, Сойшин Хүүхэлдэйн үйлдвэр хамтран зохион байгуулж байгаа аж.Бошо Сошойн нь Японы хүүхэлдэй урлаач, уран бичээч, цэцэг амьдруулан урлаач, яруу найрагч зэргийн ерөнхий зохион бүтээгч. 1933 онд Шига мужид төрсөн. Ээжийнхээ нэхмэл гар урлалын танхимд үндэс суурийг суралцаж, түүний дараа уран бичээчийн урлагийг суралцсан. 1957 онд Америкийн Лос-Анжелис хот дахь Рүйчэскин лаборторт судлаач оюутан. 1968 оноос хуучин хүүхэлдэйн засвар болон японы уламжлалт хүүхэлдэйн урлагийн талаар судалгаа хийж эхэлсэн. 1974 онд Бошо Сошойн-гийн хүүхэлдэй урлалын газрыг байгуулж, ирээдүйн хүүхэлдэйн урлагийг залгамжлах шавь нараа бэлдэж сургахын зэрэгцээ хүүхэлдэйн урлагаар дамжуулан гадаадын улс орнуудтай соёлын хамтын ажиллагааг эхлүүлсэн.

Өнөөг хүртэл Япон төдийгүй Америк, Голланд, Герман, Тайван, Франц, Австрали зэрэг газруудад өөрийн үзэсгэлэнгээ гаргаж, 1983 оноос өнөөдрийг хүртэл гадаадын улс оронд гаргасан үзэсгэлэнгийн тоо 30 хол давжээ. Мөн олон лекц зохиож, япон хүүхэлдэйгээр японы уламжлалт соёлыг дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Л.Тамир

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button