Агаарын бөмбөлөг хөөргөхийг хоригложээ
Сайн дурын идэвхтнүүд өчигдөр Хойд Солонгос руу агаарын бөмбөлөг хөөргөхөөр төлөвлөжээ. Гэтэл БНАСАУ-ын зүгээс агаарын бөмбөлгийг газар нутагт нь орж ирвэл гал нээнэ гэж сүрдүүлсэн аж.
Арга хэмжээнд сайн дурын 50 идэвхтэн оролцохоор бүртгүүлээд байсан аж. Тэдний олонх нь Хойд Солонгосоос дүрвэгсэд юм байна.