Япон бүсгүй тодорчээ

Тус тэмцээнд дэлхийн 69 орны бүсгүй өрсөлдсөнөөс Япон бүсгүй Икуми Ёши­мацу миссийн титмийг тэргүүндээ залсан байна.

Харин дэд миссээр Финляндын Вийви Суво­минен тодорсон бол удаах байруудад Шри Ланкийн мисс Мадуша Маяадунне, Доминиканийн Мелодый Мир, Парагвайн Николь Хубер нар багтжээ.

Дашрамд дуулгахад, тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлж Монголын мисс-2012-ын тэргүүн байрын шагналт Д.Долгион оролцсон юм. Тэрбээр өнгөрөгч долоо хо­ногт фэйсбүүкээр явуулсан санал асуулгад хоёрдугаар байрт жагсаж байсан билээ. Харин санал асуулгад Мяньмар улсын мисс Нанг Кин Зая Юар түрүүлсэн аж. Чансаагаар Дэлхийн мисс-тэй эн зэрэгцэхүйц уг тэмцээний 2011 оны ялагчаар Эквадорын мисс Мариа Фернанда Корнежо тодорч байсан юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button