Хүн амын өсөлт, нас хүйсийн бүтэц сэдэвчилсэн судалгаа хэвлэгдэн гарлаа

болгосон. Эдгээр судалгааны англи хэл дээрх ном хэвлэгдэн гарлаа.

Мөн сэдэвчилсэн судалгааны нэг болох Хүн амын өсөлт, нас хүйсийн бүтэц анх удаа хийгдэж хэрэглэгчдэд хүрч байгаа аж. Энэхүү сэдэвчилсэн судалгаанд Монгол Улсын хүн амын төрөлт, өсөлтийн ерөнхий чиг хандлагыг улс орны нийгэм, эдийн засаг, ялангуяа эрүүлийг хамгаалах салбарын хөгжил, ард түмний эрүүл мэндийн түвшин сайжрах үйл явцтай уялдуулан үе шатуудаар харуулахыг хичээснээрээ бусад сэдэвчилсэн судалгаанаас онцлогтой юм. Түүнчлэн, сэдэвчилсэн судалгаанд хүн амын өсөлтийн талаарх он үеүдийн чиг хандлагыг тодорхойлсны зэрэгцээгээр хүн амын хэтийн тооцооны үр дүнтэй уялдуулснаараа судалгааны хамрах хүрээг ихээхэн тэлж байна.

Хүн амын өсөлт, нас хүйсийн бүтэц сэдэвчилсэн судалгаанд хүн ам, орон сууцны 1963 оноос хойших тооллогуудын нас, хүйсийн талаарх мэдээллийн чанарыг судалж, үнэлгээ өгснөөрөө уул мэдээллийг хүн амын хэтийн тооцоо бусад судалгаа шинжилгээнд ашиглах асуудлыг хялбаршуулж байгаа нь хэрэглэгчдийн сонирхолд нийцэх болно.

Монгол Улсын хүн амын нас, хүйсийн бүтцэд сүүлчийн 50 орчимд жилд гарсан өөрчлөлтийг тооллого явагдсан онуудаар дэлгэрэнгүй судалж, мөн 2010 оноос хойших 30 орчимд жилд нас, хүйсийн бүтэц хэрхэн өөрчлөгдөхийг хэтийн тооцооны үр дүнгээс оруулав. Энэхүү судалгаанд эрэгтэй, эмэгтэйчүүдийн тоо он үеүдэд хэрхэн өөрчлөгдөж ирснийг тодорхой тусгаж өгсөн. Ингэхдээ аймаг, нийслэл, зарим томоохон үндэс, угсаагаар судалсан нь энэ талаар судалгаа шинжилгээ явуулдаг эрдэм шинжилгээ, судалгааны болон төрийн, төрийн бус байгууллага, хүн ам зүй, жендерийн талаар бодлого боловсруулагч, эрдэмтэн, судлаач, оюутан сурагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн үнэтэй мэдээлэл болно гэдэгт итгэлтэй байна.

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button