Увертюра хамтлагийн анхны уран бүтээлийг нь гаргахыг хориглож байжээ

Увертюра хамтлагийнхан анхныхаа Удирдтгал цомгоо өлгийдөн авсан. Цомогт анхны бүтээл болох Өнө мөнх орон болон Тэмээн сүргийн говь, Цагийн аяс, Тэнгэрийн хүү жүжгийн дуу, Энд Монгол… зэрэг есөн дуу багтжээ.

Тус хамтлагийнхан нийт 40 гаруй дуу бүтээсэн бөгөөд анхны Өнө мөнх орон дуугаа цацаж эхлэхэд гаргахыг хориглосон байна. Учир нь хамтлагийнхан энэ дууныхаа клипийг аймаар их хогны өмнө хүүхэд уйлуулж байгаад Оюутолгой гэрээнд Монгол Хятадын хоёр талаас гарын үсэг зурж байгааг харуулсан бүтээл хийснийг холбогдох газруудаас нь хоригложээ. Одоо тус бүтээл Хориотой дуу гэдгээр гарч эхэлсэн байна.

О.Сайхан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button