Такси энэ сарын 27-ноос нэгдүгээр эгнээгээр явна
![](/wp-content/uploads/upload/oldolloo/hotiin_taxi.jpg)
учиртай. Замын түгжрэлийг шийдвэрлэх ганцхан гарц нь нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах гэж үзсэн. Замаа өргөтгөж, шинэ зам нэмснээр улам л ачаалал нэмэгдэх юм байна. Нарны гүүр ашиглалтад орсноор нийслэлийн ачаалал тодорхой хэмжээнд буурна гэж тооцоолсон ч өглөө, оройны ид ачаалал хэвээрээ байгаа гэнэ.
Учир нь өдөрт 100 авто машин шинээр замын хөдөлгөөнд оролцдог аж. Тиймээс энэ сарын 27-ноос эхлээд такси болон сурагчдын автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулахаар болжээ. Мөн экспресс автобус үйлчилгээнд гаргах гэнэ. Энэ автобус нь эхний буудлаас хүнээ аваад дундах ямар ч буудал дээр зогсохгүй эцсийн буудал хүрэх аж. Тухайлбал, Баянхошуу-Ард чиглэлийн автобус нь Баянхошууны эцсийн буудлаас хүнээ суулгаад Ард дээр ирж буулгах юм байна.
Б.Аз