Улсын хоёрдугаар төв эмнэлгийн угаалгийн байрны барилгын их засвар, цахилгааны ерөнхий шитний засварын ажил

Тендер шалгаруулалтын дугаар zasүar 2012

Клиникийн нэгдсэн 2-р эмнэлэг эрх бүхий тендерт оролцогчдоос Улсын хоёрдугаар төв эмнэлгийн угаалгийн байрны барилгын их засвар, цахилгааны ерөнхий шитний засварын ажил –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Багц 1 угаалгын барилгын их засвар

Багц 2 цахилгааны шитний засвар

Тендерийн баримт бичгийг ( хүсвэл нэмэлт хувийг ) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 200000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг (эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валют )-ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2012 оны 11-р сарын 15 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2012 оны 11-р сарын 15 -ний өдрийн, 11 цаг 00 минутад нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улсын хоёрдугаар төв эмнэлэг Утас 70150209 факс 976-70150308

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button