Намар цагийн бөхийн баяр үргэлжилсээр байна

доор үргэлжилж байна. Уг барилдаан улс, аймаг, сум, цэргийн цолтой, өсвөрийн болон бүх нийтийн гэсэн таван цуврал болж явагддаг.

Өнгөрөгч бүтэн сайн өдөр болсон сумын цолтнуудын барилдаанд Баян-Өлгий аймгийн сумын заан Б.Төмөрбаатар түрүүлж, Завхан аймгийн харьяат сумын заан П.Өсөхбаатар үзүүрлэсэн. Уг барилдаанд 32 бөх зодоглож, уран мэхийг уралдуулснаас Дундговь аймгийн Баянжаргалан сумын харьяат, Аварга дээд сургуулийн Б.Одсүрэн түрүүлж, Дундговь аймгийн Хатан булаг сумын харьяат Б.Бат-Эрдэнэ үзүүрлэлээ.

Харин нийтийн монгол бөхийн шандастнуудын барилдаанд 108 бөх зодоглосноос Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат Т.Эрболд түрүүлж, Улаанхус сумын харьяат Ш.Эркэнбек үзүүрлэсэн байна.

Түүнчлэн улсын цолтой бөхийн төрөлд улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлж, улсын начин Б.Сангисүрэн үзүүрлэжээ.

Ийнхүү цуврал барилдааны дөрвөн төрөл нь явагдаад байгаа бөгөөд аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан түр хугацаагаар хойшлогсон байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button