Орон сууцны санхүүжилтийн корпорацийн ТУЗ-дөө өөрчлөлт оруулжээ

Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр, Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга О.Машбат, Сангийн яамны Төслийн санхүүжилт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Доржханд, Санхүүгийн бодлого зохицуулалтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбаяр, Барилга, хот байгуулалтын яамнаас Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Мэргэнбаяр нар сонгогдсон байна.

Түүнчлэн Орон сууцны санхүүжилтийн корпорацийн Төлөөлөн удирдах зөвлөл энэ сарын 15-ны өдрийн ээлжит хуралдаанаар ОССК-ийн дэд захирлаар Ц.Алтандуулга, Д.Оюунжаргал нарыг тус тус томилсон байна.

Т.АМУР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button