Энэ өвөл хальтаргаа, гулгаагүй байлгана гэж амлав
технологийнх нь дагуу ажиллуулдаггүй байжээ. Учир нь бусад оронд цас орж байхад л цэвэрлэж эхэлдэг байтал манайд мөс болоод хатуурсан хойно нь цэвэрлэдэг байна. Тиймээс энэ жил цас орж эхэлмэгц нь цэвэрлэх гэнэ. Түүнчлэн замаа цэвэрлээгүй хальтаргаа үүсгэж осол гаргасан бол хариуцлагыг нь НЗДТГ-ынхан хүлээх аж. Дээрх асуудлын талаар ерөнхий менежер Ч.Батаас тодрууллаа.
-Нийслэлд цас цэвэрлэх хэчнээн машин байдаг вэ?
-Цас цэвэрлэх зориулалттай шүүртэй машин зургаа бий. Үүнийг бүрэн ашиглана. Үүнээс гадна бид цас хатуурсан үед хайлуулах элс, давс, бодис ашигладаг. Дүүрэг бүр бэлтгэлээ хангаж байгаа. Энэ сард багтааж нөөцөө бэлтгэж дуусна. Бодисоо хүрзээр асгадаг байснаа больж тусгай төхөөрөмжөөр цацдаг болж байгаа. Хамгийн гол нь явган хүний зам байдаг. Байгууллага бүр өөрсдийн эзэмшлийн газраа цэвэрлэж байх ёстой. Гэтэл цэвэрлэдэггүй. Энэ өвөл үүнд хяналт тавина. Үүднийхээ цасыг цэвэрлээгүй байгууллагад арга хэмжээ авна.
-Цас орж эхлэхэд цэвэрлэдэг болно гэсэн. Гэтэл цас цэвэрлэх зориулалтын зургаан машинтай юм байна. Тэгэхээр цасыг орж байхад нь цэвэрлэж амжих уу?
-Хүрэлцэхгүй. Нэмж машин авахаар нийслэлийн төсвийн тодотголд суулгуулна.
-Ер нь цас орсон даруйд нь цэвэрлээд байвал цасгүй байх боломжтой юу?
-Бид боломжийг бүрдүүлж ажиллана.
Б.Азаа