УИХ дахь АН-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл Ерөнхий сайдад асуулга тавив

Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандан өнөөдөр асуулга тавилаа. Уг асуулгад дурдсанаар,

УИХ-аар хэлэлцэж буй Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хууль-ийн төслийн 1 дүгээр хавсралтын 16.5-д тусгагдсан цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг ашиглахтай холбоотой асуудал бидний анхаарлыг татаж байна. Энэ нь монгол хүний эрүүл, аюулгүй амьдрах асуудлыг хөндсөн, үндэсний аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудал юм.

Иймд УИХ-ын гишүүд бид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13-ыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Танд дор дурдсан асуулгыг тавьж, тодорхой мэдээллийг хуульд заасан хугацаанд албан бичгээр ирүүлэх, УИХ-ын нэгдсэн чуулганд сонсгохыг хүсч байна гэжээ. Тэд тодорхой гурван асуудлаар асуулга тавьсан байна.

1. Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтын лиценз, энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл;

2. Монгол Улсын Ерөнхийлөгч Япон улсын Фукушимагийн цөмийн ослын дараа цөмийн хаягдлын тухай асуудлаар 184 тоот зарлиг гаргасны сацуу 2009 онд УИХ-аар батлагдсан Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын цөмийн энергийн тухай хууль зэргийг эргэн харж, шаардлагатай нөхцөлд бодлогоо шинээр боловсруулахыг Засгийн газарт үүрэг болгосон. Энэ дагуу Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ;

3. Монгол Улсын Засгийн газраас цөмийн эрчим хүчний асуудлаар цаашид баримтлах бодлогын талаар мэдээлэл өгнө үү хэмээжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button