О.Магнай дарга аа, нүүрсний үнэд анхаарлаа хандуулъя

махнаас гарахаа шахсан. Хэдэн төгрөг цуглуулаад орон сууцанд орох гэхээр байрных нь үнэ гүйцэгдэхээ болилоо.

Одоо гэр хорооллын иргэд нүүрс, модны үнийн өсөл­төд дарлуулж, хахир өвлийн хүйтэнд гал алдахад хүрээд байна. Махыг өөр хүнсээр орлуулж, өдөр хоногийг өнгөрөөж болох ч гадаа хасах 30-40 хэм хүрэх үед 2000 мянган төгрөгийн үнэтэй нэг уут нүүрсээр ганц шөнийг өнгөрөөх нь юу л бол.

Өнгөрсөн жил нэг портер нүүрс дунд­жаар 160 мянган төгрөгийн үнэтэй байсан. Харин энэ жил доод тал нь 280 мянган төгрөгөөс эхэлж бай­на. Энэ үнэ хүйтрэх тусам нэмэгдэх бололтой. Иргэд дэмий л нүүрсний үнэд но байна гэдгийг хэлж сууна. Зарим нь төр засаг бага түлш хэрэглэдэг зуухаар хангах гээд үзэж байна. Үүнийнхээ оронд цахилгааныхаа үнийг хямдруулсан нь дээр гэдгийг ч хэлж байв.

Нүүрсний үнэ ямар шалтгаанаар өсч байгаа та­лаар Налайх, Багануурын ордоос нүүрс тээвэрлэж, Сүх­баатар дүүргийн Дамба­­­дар­жаагийн эцэст бор­луул­даг жолооч нараас тод­руулахад Нэгдүгээрт, ту­­хайн орд газартаа нүүрс үнэтэй бай­на.

Цас ороод жаа­хан хүйт­рэхээр маргааш нь ковш нүүрсний үнийг 10-20 мян­ган төгрөгөөр нэмдэг. Хоёр­дугаарт, дараалал их байгаа учраас 2-3 хоног хү­лээж байгаад нүүрсээ ачуул­­даг. Энэ хугацаанд бид хамгийн хямд нь нэг удаа 6000 мянган төг­рөгөөр хоол иддэг. Гурав­дугаарт, тээврийн тов­чоо­гоор өндөрлөгтэй ма­шин оруу­лахаа больсон. Бид­нийг өндөрлөг хийсэн байвал эрх хасна, торгоно гэж да­рамталдаг зэрэг шалт­гаа­ныг тоочиж байсан юм.

Уг нь өндөрлөгтэй ма­шинаар ачаад ирвэл хоёр ху­ваагаад арай хямдхан бор­­луулах боломжтой гэнэ. Ковш нүүрс Налайхын уур­хайд 50-80 мянган төгрөг байгаа аж. Өндөрлөгөөгүй нэг портерт гурван ковш нүүрс ордог. Ингээд бодохоор портер нүүрс уурхай дээрээ 150 мянган төгрөг байна.

Мөн нүүрсний үнэ нэ­мэгдсэн өөр нэг шалтгаан нь Налайхын уурхайд ам ажиллуулж буй аж ахуйн нэгж, иргэдийг ажилчдынхаа нийгмийн даатгалыг төл гэж шаардсантай холбоотой гэдгийг холбогдох хүмүүс хэлж байв.

Түлээ, нүүрс хэрэглэдэг айл өрхийн ихэнх нь нүүрсээ бөөнөөр нь авах мөнгөгүй учраас ууттай нүүрсээр өдөр хоногийг өнгөрөөж байна. Энэ нь түлшиндээ илүү их мөнгө зарцуулахад хүргэж байна. Нэг уут нүүрс 2000-2500 төгрөгийн үнэтэй бол­сон. Харин нэг 1.8 тоннын даацтай портер нүүрс нь 200 уут болдог аж. Тэгэхээр нэг портер нүүрс газар дээрээ 400-500 мянган төгрөг болж байна.

Энэ бол бизнес. Энэхүү бизнесийн цаана хэрэглэгчид хоирч байгааг үгүйсгэх арга­гүй. Уг нь шударга бус өр­сөлдөөнийг хянан зохи­цуулдаг газар манайд бий.

Хэрэглэгч бол хаан гэсэн уриаг хэрэгжүүлнэ хэмээн том дуугарч, бас ч үгүй нэлээд хэдэн ажлыг эхлээд байгаа Шударга өр­сөлдөөн хэрэглэгчийн тө­лөө газрын дарга О.Магнай нүүрсний худалдаанд анхаарлаа хандуулж, гэр хо­­рооллын иргэдэд хариу барих цаг нь болсныг дуулгая.

Д.Баяржаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button