Нийслэлийн төсвийн асуудлаар Шударга ёс эвсэл хуралджээ
Тус хуралдаанаараа энэ сарын 25-нд болох нийслэлийн төсвийн тодотголын асуудлаар хуралджээ.Хурлаар нийслэлийн төсвийн тодотголын асуудлыг авч хэлэлцээд Шударга ёс эвсэл бүлгээс зарчмын хувьд дэмжих шийдвэрийг гаргажээ. Гэхдээ нийслэлийн төсвийн тодотголд нарийвчлан задалж үзэх хэд хэдэн зүйл байгаа гэнэ.
Тухайлбал 2013 онд нийслэлд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл нь хуудуутай. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр баталгаажигдаагүй хэдэн дарга нар тойрч сууж байгаад санаанаасаа зохиогоод оруулчихсан байж болох хэд хэдэн зөрчил байгаа тул энэ асуудлыг яаралтай нэг мөр болгож, төсвийн тодотголыг хийхээс өмнө мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хавсаргаж тодорхой болгохыг Нийслэлийн төрийн сангийн газрын дарга Э.Ганхүүд зөвлөмж хүргүүлэхээр болсон байна.
Т.АМУР