Энхтайваны гүүр хэвийн ажиллана

Тэрбээр Энхтайваны гүүрэнд мэргэжлийн хя­нал­тын байгууллага шал­галт хийгээд ашиглахад аюул­тай гэсэн акт гаргасан. Гэхдээ бид Улаанбаатар хо­тын ерөнхий инженерээр дахин үзлэг хийлгэхэд хаах шаардлагагүй урьдчилан сэр­гийлэх арга хэмжээг авах хэрэгтэй гэх дүгнэлт гарсан.

Гүүр гэмтэх болсон шалт­гаан нь доогуур явах тээв­рийн хэрэгслийн өндрийн хэмжээ хэтэрснээс гүүрийг шүр­гэж, доргиосноос болсон гэж үзэж байгаа юм. Бид энэ асуудалд анхаарч, гүүрний дээд хязгаарыг дахин тог­тоож, байрлуулсан.

Энэ өвлийн хугацаанд ямар нэг гэмтэл гарахгүй байх арга хэмжээг авсан. Их засварын ажил ирэх оны тав­дугаар сард эхэлнэ гэлээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button