Монголбанк ам.долларын эрэлт хэрэгцээний 32.6 хувийг биелүүлжээ
74.2 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1389.05 төгрөгийн хаалтын ханштайгаар 24 сая ам.доллар худалдаалжээ.
Энэ нь банкуудын эрэлт хэрэгцээний 32.6 хувийг хангалаа гэсэн үг юм. Үүнээс болж ам.долларын ханш чангарч байгаа талаар зарим судлаач хэлдэг. Харин юанийн дуудлага худалдаагаар арилжааны банкууд Монголбанкнаас 124 сая юань худалдан авах санал ирсэн бөгөөд Монголбанк саналыг 221.5 төгрөгийн хаалтын ханшаар 100 хувь биелүүлсэн байна