Хариуцлага алдсан зарим байгууллагыг нийслэлийн өмчид шилжүүлнэ
Энэ асуудалд хотын удирдлагууд анхаарлаа хандуулж, холбогдох харьяа байгууллагын удирдлагуудад удаа дараа сануулга өгсөн байна.
Гэтэл тодорхой арга хэмжээ авалгүй өдийг хүрчээ. Тиймээс нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн санал оруулснаар Улаанбаатар дулаан шугам сүлжээ болон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийг нийслэлийн өмчит байгууллага болгох асуудлыг НИТХ-ын тэргүүлэгчид авч хэлэлцлээ.
Тэд олон удаа хариуцлага алдаж, иргэдийг хохирооход хүрсэн дээрх байгууллагуудын удирдлагад хариуцлага тооцохыг анхааруулсан. Мөн нийслэлийн өмч болгож, үйл ажиллагааг нь хянах нь зүйтэй хэмээн үзлээ. Энэ асуудлын эцсийн шийдвэрийг НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн гаргах аж.