Геологийн 73 жилийн ойг тэмдэглэв
газар болон мэргэжлийн төрийн бус байгууллагуудын төлөөллүүд уулзаж, салбарынхаа ололт амжилт, алдаа оноог хэлэлцсэн байна. Монголын Өрөмдлөгийн холбооны Удирдах зөвлөл энэ жилээс Өрмийнхний хишиг хэмээх шагналыг санаачилж, геологийн салбарт олон жил, үр бүтээлтэй ажилласан геологичид, хайгуулчид, геофизикчид, гидрогеологичид, өрөмдөгчдөдөө Монголын Геологичдын баяраар тогтмол олгож байхаар шийдвэрлэжээ.
Энэ жилийн анхны шагналыг ахмад геологич, доктор Ч.Хурц, Монгол Улсын гавьяат багш Ж.Лхамсүрэн, академич О.Төмөртогоо, өрмийн ахмад багш С.Өвөө нарт олгосон байна.