Нийтийн бие засах газрыг олшруулъя

зүйлүүдийн нэг байдаг гэж европчууд үздэг. Будапешт, Прага, Бухарест, Берлин, Лондон, Парис зэрэг хотуудын нийтийн бие засах газрууд маш цэмцгэр. Манайхны хэлдгээр яг л хаус шиг гэсэн үг. Учир нь хүний эрх чөлөө гэдгийг нэг их том юмнаас хайгаад хэрэггүй зүгээр л ая тухтай бие засахаас эхэлдэг гэх үгийг Азийнхан хэлдэг нь нэг талаар үнэн юм шиг санагддаг байлаа. Орос, Хятад, Вьетнам иргэд ихэвчлэн тэдгээр 00-дад ажиллах ба ариутгалын бодис, үнэр дарагч, 00-ын цаас зэрэг нь хангалттай. Тэгвэл энэхүү барууны орнуудын нийтийн бие засах газруудыг санагдуулам 00-ууд нийслэлд маань цөөхөн ч гэсэн бий болж эхэлсэн нь үнэхээр сайшаалтай.

Улаан-баатар хотод City toilet-ын салбар Бөмбөгөр, 100 айл, 13-р хороолол, Цамбагарав, зэрэг зургаахан газар байгаа нь 1.2 сая хүнтэй хотод үнэхээр цөөдөж байгаа юм. Хаана таарсан газраа Морь харж сурсан монголчуудыг хотын соёлд сургахад энэхүү нийтийн бие засах газрууд үнэтэй хувь нэмэр оруулах биз ээ. Нийслэлийн шинээр томилогдсон удирдлагууд ч иймэрхүү шинэлэг зүйлийг дэмжин бүр ч их олноор байгуулах тал дээр анхааран ажиллавал зүйтэй санагдана. City toilet-ын нэг салбарт гурван хүн ажиллах бөгөөд сард 35 мянган төгрөгийн цалинтай, эрүүл мэндийн болоод нийгмийн даатгал төлдгөөрөө ажилгүйдлыг багасгахад тодорхой хувь нэмрээ оруулж буй нь сайшаалтай.

Эдгээрийн дотроос 100 айл дахь Sity toilet-ын салбарын үйл ажилла-гаанд иргэд ам сайтай байна. Энд Барилгын материалын зах, Иргэний бүртгэл мэдээллийн төв, Геронтологийн төв зэрэг олон томоохон байгууллагууд байх бөгөөд хөдөлгөөн ихтэй ч тэр хэрээрээ нийтийн бие засах газрын үүрэг их.

Е.БАТ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button