Оросын хамгийн баян хүн тодорлоо
баянаар тодорсон байна. Уржигдар хойд хөршийн нефтийн төрийн өмчит Роснефть компани TNK-BP’’-ийг 54.8 тэрбум ам.доллараар худалдаж авахаар болсон нь түүнийг хамгийн баян хүн болоход гол түлхэц болсон байна. Ингэснээр тэрбээр өдгөө 18 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болж байна.
Жагсаалтыг гуравдугаар сараас хойш тэргүүлсээр ирсэн 700 гаруй сая ам.долларын хөрөнгөтэй, металл, технологийн хөрөнгө оруулагч Алишер Усманов энэ удаа аман хүзүүдсэн аж. TNK болон ВР хамтарч TNK-BP компанийг байгуулсан бөгөөд уг компанийн 50 хувийг Альфа-Аксес-Ренова консорциум эзэмшдэг юм. Үүнийг Роснефть худалдаж авахаар болсон байна.