Бизнес эрхлэлтээр Монгол 12 орноор урагшиллаа
88-д орж байсан бол энэ удаад нэг жилийн дотор 10 орноор урагшлаад байна. Ази, Номхон далайн орнуудын дунд бизнес эрхлэлтийг хялбарчлах арга хэмжээ авах тал дээр манай улс тэргүүлж, бизнесийн зохицуулалтыг амжилттай шинэчлэж байгаа TOП-10 орны нэг болсон байна.
Монголын хувьд хязгаарлагдмал хувьцаат компани байгуулахад шаарддаг дүрмийн сангийн доод хэмжээг хүчингүй болгосон болон зээлдэгчид зээлийнхээ мэдээллийг авах эрхийг баталгаажуулсан нь зэрэг шинэчлэлийг хэрэгжүүлсэн нь бизнес хийхэд хялбарчлах алхмуудаар тэргүүлэхэд нөлөөлсөн байна.