Улаанбаатар дулааны сүлжээ-г нийслэл өмчдөө авна
Тухайлбал, нийт хувьцааны 20 хувийг Сангийн яам, 41 хувийг нь Эрчим хүчний яам, 39-ийг нь Төрийн өмчийн хороо эзэмшдэг аж. Тиймээс төрийн мэдлээс орон нутагт шилжүүлэх саналыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл гаргаад байгаа. Эдгээр цахилгаан түгээх станц нь Төрийн өмчит учраас нийслэл өөрөө дур мэдэн захирч болохгүйгээс нийслэлийн иргэдийн цахилгаан байнга доголдож байгаа гэнэ. Тиймээс НИТХ-аас нийслэлийн өмчид авах шийдвэр гаргахгүй бол уг станц орон нутгийнх болох боломжгүй аж.
Хотын ерөнхий менежер Ч.Бат Эдгээр байгууллага нь ашгийн төлөө биш. Гэтэл өнөөдөр үйлчилгээгээ бус ашгийг илүүд үзэж байна. Нийслэлийн иргэд халаалттай холбоотой гомдлыг байнга ирүүлдэг. Тиймээс нийслэл өөрийн өмчдөө авах нь зүйтэй гэж байсан.